Би Ямар...



Би, Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би, Би ямар дээлтэй тсахиур шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш

Би, Би ямар үнэн худал хоёрын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би, Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдэргүйгээр амьдрах биш

Би, Би ямар энэрэхийн дээдээр энэрлээ гээд энэ замбуулинг уяраах биш
Би, Би ямар эргэн эргэн төрлөө гээд ээжээсээ дахин мэндлэх биш

Аавын хайртай нутагтаа ардын дуу шиг амьдаръя байз
Агтны мөртэй Монголдоо ахиад төрвөл зол минь тэр!

0 comments: