Би Ямар...



Би, Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би, Би ямар дээлтэй тсахиур шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш

Би, Би ямар үнэн худал хоёрын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би, Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдэргүйгээр амьдрах биш

Би, Би ямар энэрэхийн дээдээр энэрлээ гээд энэ замбуулинг уяраах биш
Би, Би ямар эргэн эргэн төрлөө гээд ээжээсээ дахин мэндлэх биш

Аавын хайртай нутагтаа ардын дуу шиг амьдаръя байз
Агтны мөртэй Монголдоо ахиад төрвөл зол минь тэр!

Чингисийн Баатрууд


Халдвал халтай гэдгээ мэдvvлэх гэж
Хамтарвал vнэнч болохоо сануулах гэж

Дарлавал босдог болохоо харуулах гэж
Далайвал буцдаггvй болохоо мэдvvлэх гэж

Өнгөлзвөл өстөн гэдгээ харуулах гэж
Өширхвөл дардаг болохоо мэдvvлэх гэж

Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо нартайгаа мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ

Хэдэн зууны тэртээгээс
Хvлэг морьдын хөлс ханхална
Хэдэн зууны тэртээгээс
Хөлөг баатрын уухай сонсогдоно

Аяа миний Монголын заяа
Галд орсон гайхам заяа
Усанд шатсан vнэн заяа
Сайнтай ч муутай ч
Миний чиний бид бvгдийн
Монголын заяа

Akatsuki


Pain, Konan, Sasori, Deidara, Hidan, Kakuzu, Tobi, Zetsu, Kisame, Itachi


Akatsuki (lit. "Dawn" or "Daybreak") is a criminal organization composed of ten high-level ninja that have defected from their village of origin. Akatsuki members are characterized by their long, dark cloaks bearing red clouds with a chin-high collar.They also have a line through their headband, showing they have defected from their village. Each also possesses a unique ring, which seems to symbolize one's membership in the organization.

He's Barack Obama

Try JibJab Sendables® eCards today!

Хүн хүндээ хайртай явъя

Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа

Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа

Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гарашгүй оргил
Хүрч гарашгүй оргилууд нь хө
Хүний ухаант оюун билээ

Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа

V for VendettaH

Witch Ignored~!